m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 05:47
74
Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна (фото)

“Альфа филтер” ХХК нь бүх төрлийн хөдөлгүүр, авто машины моторын агаар шүүлтүүр болон түүний элементийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд өртөгөөр чанартай үйлдвэрлэж, нийлүүлэх зорилгоор 2013 онд анх байгуулагдсан тухайн салбарт анхдагч үндэсний үйлдвэрлэгч юм. Тус үйлдвэр нь Европын стандартыг хангасан технологи, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бүтээгдэхүүний угсралтын материалуудыг олон улсын чанарын шаардлагыг хангасан үйлдвэрлэгчдээс эрүүл ахуйн шаардлага болон манай орны цаг уурын нөхцөлд тохирсон материал, түүхий эдийг захиалан оруулж ирж, үйлдвэрлэлдээ ашигладаг байна.

“Альфа филтер” ХХК нь одоогийн байдлаар 35 төрлийн агаар шүүгч, түүний элементийг “АА” “Альфа агаар шүүгч” худалдааны кодтойгоор үйлдвэрлэж худалдаанд гаргаад байгаа ба түүнээс гадна хэрэглэгчийн захиалгаар хүссэн загвар, хэмжээгээр үйлдвэрлэж байна.

“Альфа филтер” ХХК-тай холбоо барих утас:7013-1107, 95494509