m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 06:01
55
Ерөнхий сайд Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ

Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Уулзалтад тус улсад ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож,үг хэллээ.

Ерөнхий сайд хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхдээ,

Энэ айлчлалаар хоёр орны улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой ирсэн. Рио Тинто компанитай “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслол олон улсын санхүү, худалдааны том төвүүдийн нэг Дубай хотноо тохиосонд баяртай байгаагаа илэрхийллээ. 

Улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой

Монгол Улс нь АНЭУ шиг байгалийн арвин баялагтай орон. 80 гаруй төрлийн байгалийн эрдэс баялаг олборлодог. Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, баялгийн сан байгуулах талаар танай улсын туршлагаас сурч, судлах зүйл бидэнд их байна.

Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, баялгийн сан байгуулах талаар танай улсын туршлагаас сурч, судлах зүйл бидэнд их байна

Айлчлалын үеэр өөрийн орны томоохон, шилдэг төслүүдээ танилцуулна. Монгол Эмират хоёр улсын бизнес эрхлэгчид холбоо тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ онцоллоо