m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 06:09
43
"Севилья" түүх давтаж чадах уу?

2014-2015 оны Европа лигийн шигшээ тоглолтод "Днепр"-"Севилья" үлдээд байгаа билээ.

Түүх сөхөх нь Андулазын баг 2006, 2007 онуудад дараалан Европын тэмцээнд түрүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн жилийн аваргууд дахин түрүүлж чадвал найман жилийн өмнө тогтоож байсан гайхалтай амжилтыг давтах боломж Унаи Эмеригийн залуусд байна. 

Тухайн үеийн 2006-2007 оны бүрэлдэхүүнд хаалгачаар Андрес Палоп, хамгаалагчаар Хавьер Наварро \багийн ахлагч\, Жюльен Эскюде \Франц\, Д.Алвес, Адриано \хоёулаа Барселонад тоглож байгаа\ хагас хамгаалалтанд Х.Навас \одоогийн "Манчестер сити"-д байгаа\, Ренато, Кристиан Поульсен \дараа нь "Ювентус", "Ливерпүүл"-д тоглосон\,  Хосе Луис Марти,  Антонио Пуэрта \2007 оны VIII сарын 26 ны өдөр "Хетафе"-гийн эсрэг тоглолтын 31 дэх минутад ухаан алдан эргэж ирээгүй\, довтлогчоор Фредерик Кануте \Мали\, Луис Фабиано \Бразил\ зэрэг тоглогчдийг алдарт Хуанде Рамос удирдаж байсан юм. 

Сонирхуулахад шигшээд үлдээд байгаа Украины "Днепр" багийг 2010-2014 онд Хуанде Рамос удирдаж, Европын тавцанд гаргасан гэхэд болно. 

 

"Севилья" түүх давтаж чадах уу?