m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 06:55
37
Алслагдсан дүүрэг, хорооны иргэдтэй уулзлаа

Авлигатай тэмцэх газраас олон нийттэй харилцах чиглэлээр нийслэлийн зарим алслагдсан дүүрэг, хорооны иргэдтэй уулзалтыг зохион байгууллаа. 

Иргэдэд авлигатай тэмцэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийг танилцуулах, авлига ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, авлигын нийгмийн хор аюулыг таниулах, сүүлийн үед хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор энэхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Налайх дүүргийн  тавдугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны иргэдтэй уулзаад байна. 

Авлигатай тэмцэх газар иргэд, олон нийттэй хийх уулзалтыг цаашид Төв аймгийн зарим суманд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.