m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 07:00
110
Дорнод аймагт гурван улсын авто аялалынхан ирлээ

Өнгөрсөн оны XII сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол, Орос, Хятад гурван улсын таван орны аялал жуулчлалыг зохицуулах анхдугаар хуралдаанаас Аугаа эх орны дайны ялалтын 70-н жилийн ой, Монгол улс, БНХАУ, ОХУ-ын хил дамнасан аялал жуулчлал болон “Тал нутгийн торгоны зам”-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүүс нутгуудад аяллын маршрутыг бий болгох, бүтээгдэхүүнүүдийг идэвхитэй хөгжүүлэх хүрээнд “Эв найрамдал тал нутгийн торгоны зам” гурван улсын авто аялалыг зохион байгуулахаар болсон. 11 машин 30-н хүний бүрэлдэхүүнтэй энэ аялал V сарын 15-наас Алтанбулгийн боомтоор Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж аялсаар  өнөөдөр Дорнод аймагт хүрэлцэн ирлээ. Аялалын баг V сарын 20-нд Хавиргын боомтоор БНХАУ-д нэвтрэх юм. Энэхүү авто аялалыг ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар, Манжуурын Аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ОХУ-н Өвөр байгалийн хязгаарын аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудаас хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Аялал нь Манжуур, Зайбайказак, Чита, Улаан-Үүд, Эрхүү, Улаанбаатар, Хэнтийн Дадал, Чойбалсан, Хайлаар, Манжуур гэсэн чиглэл маршрутаар 13 хоног 5000 км аялах юм.

 

 Гурван улсын авто аялалынхан Дорнод аймагт ирлээ