m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 07:12
112
Ногоо тарих сонирхолтой бүлгийн иргэдэд сургалт явууллаа

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар Дорнод аймгийн Хэрлэн сумын ЗДТГ-аас ногоо тарих газрын асуудлыг шийдүүлэн хамтран ажиллаж байна.
Бүлгийн зохион байгуултад орж хөдөлмөр эрхэлх хүсэлтэй V бүлгийн 20 иргэнд Дорнод талын Хөгжлийн хөтөч аж ахуй эрхлэлтийн сургалтын төвтэй хамтран “Бүлгийн сургалт” зохион байгууллаа. Сургалтаар бүлгийн тухай ойлголт, ангилал, бүлэгт тавигдах шаардлага, бүлгийн дүрэм, харилцаа ба хамтын ажиллагаа, гишүүдийн үүрэг хариуцлага, бүлгийн хадгаламж хуримтлал, бүлгийн дэвтэр хөтлөх талаар мэдлэг олголоо.
Мөн ахмад агрономич н.Аюурзана бүлгийн гишүүдэд хүнсний ногоо тариалах арга зүйн зөвөлгөө өглөө

 

Ногоо тарих сонирхолтой бүлгийн иргэдэд сургалт явууллаа