m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 07:20
308
Хөдөө аж ахуйн техник хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, үр тариаланы 48 комбайн худалдан авч байгаа юм.  ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр хамгийн эхний найманд дунд шатны тракторыг аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгчээ. Уг техник хэрэгслийг авахын хүссэн аж ахуй нэг эхний ээлжинд 50 хувийн урьдчилгаа төлөх бөгөөд үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай юм. 

Техник хэрэгслийг авахын хүссэн аж ахуй нэг эхний ээлжинд 50 хувийн урьдчилгаа төлнө

Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянгна га-д уринш боовсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус нэмэгдэх юм.