m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 07:27
115
Оюуны өмчийн эрхтэй холбоотой хэргийг анх удаа шүүхээр шийдвэрлэлээ

У гэгч нь 2011 оны 10 дугаар сарын 19-нөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын Kaсперский Лаб ЗАО компаний “Касперский вирусны программ”-ыг Монголиан Бревери анбендинг ХХК болон Вокомтехнологи ХХК-ний нэрээр зөвшөөрөлгүй хуулбарлан түгээж, борлуулсны улмаас их хэмжээний орлого буюу 54.259.935 төгрөгийн орлого олсон, “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Дээрх хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч У-г Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчих, Барааны тэмдэг аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар гурван сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын баривчлах ял дээр гурван сар 10 хоногийн баривчлах ялын заримыг буюу нэг сарыг нэмж нэгтгэн бүгд таван сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.