m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 07:29
49
“Баффало” Бэбкокийг урвуулахыг хүсч байна

“Баффало Сейбрз”-ийн удирдлага NHL-ийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг Майк Бэбкокт жилийн таван сая ам.долларын цалин амлажээ. The Buffalo News-ийн мэдээлж буйгаар өдгөө 52 настай, “Детройт”-ын ахлах дасгалжуулагч жилийн 3.25 саяыг авдаг гэнэ.  Бэбкок нэгэн ярилцлагадаа хоккейн дасгалжуулагч яагаад бусад спортынхноос бага цалин авдгийг ойлгодоггүй болохоо өгүүлж байсныг “Сейбрз”-ийн удирдлагууд өлгөж авсан бололтой. Бэбкок ойрын хугацаанд шийдвэрээ гаргах гэнэ.