m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 08:07
63
Эмч нар Богд суманд ажиллалаа

Өвөрхангай аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Богд суманд ажиллалаа. Тус сумаас давхардсан тоогоор 1167 иргэн хоёр дахь шатны үзлэг буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан иргэдээс БОЭТ-д 68, төрөлжсөн клиникийн эмнэлгүүдэд 16 хүнийг эмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Богд сумын иргэдийн дунд зүрх судасны, хоол боловсруулах замын өвчин–ходоодны архаг үрэвсэл, элэгний эмгэг /хавдрын урьдал өвчин/, нүдний өвчин–харааны хугарлын эмгэг, нүдний мах өөх, зовхины үрэвсэл, бэлгийн замаар дамжих халдвар зонхилон илэрсэн байна.