m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 09:21
449
Т.Санчир видео тоглоомонд дүрслэгдсэн анхны тоглогч боллоо

2014 онд БНСУ-ын Инчоны Азийн наадамд Монголын сагсан бөмбөгчид гайхалтай амжилт үзүүлж, шилдэг найман багийн нэг болсон билээ. Үндэсний шигшээ багийн амжилтад хамгийн чухал нөлөө үзүүлсэн тоглогчдын нэг бол Т.Санчир бөгөөд энэ улиралд "Мон Алтиус Мадимос Шонхорууд" багаас үндэсний супер лигт оролцсон. 

"Шонхорууд" улирлыг 12 хожил 8 хожигдлоор дуусгаж плей-оффд дөрөвдүгээр байрааар шалгарч, таваар гарсан "Танан гарьд" багтаа эхний шатанд таарч, цувралд 3:1-ээр хожигдсон юм. Т.Санчир цувралын дөрвөн тоглолтод 25 оноо, 6 самбар, 3.5 оновчтой дамжуулалт дунджилсан. 

Түүний баг хожигдсоны дараа Ази тивдээ сагсан бөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг PBA буюу Филиппиний лигийн "Гинебра" баг санал тавьж, гэрээ байгуулснаар эгнээндээ элсүүлсэн юм. Ингээд гадны лигт тоглож буй Монголын хоёр дахь сагсан бөмбөгч болсон юм. Өмнөх нь Сербийн лигт тоглож байсан ОУХМ Ц.Шаравжамц юм. 

Монголын цахим сүлжээ буюу фэйсбүүкийн "Nba 2k14 хөгжүүлэгч заавар зөвлөгөө" пэйж группынхан шигшээ багийн тоглогч Б.Билгүүнийг дүрслэн оруулж байсан. 

 

Тэгвэл саяхан PBA-ээс албан ёсоор Т.Санчир PBA 2K14 тоглоомонд дүрслэгдсэн анхны монгол тоглогч болж, видео тоглоом сонирхогчдын магнайг тэнийлгэв.

 

 

Т.Санчир видео тоглоомонд дүрслэгдсэн анхны тоглогч боллоо