m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 10:02
58
БНСУ-ын 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирнэ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр элчин сайд У Сун аж үйлдвэрийн салбарт ямар бодлого баримтлан  ажиллаж байгаа тухай сайд Д.Эрдэнэбаттай санал солилцсон юм.

Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улс болон БНСУ-ын хувьд аж үйлдвэр тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгаа бөгөөд хүнд үйлдвэрийг монголд барьж, байгуулахад БНСУ-ын туршлагаас судалж, шилдэг технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНСУ-ын 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирнэ

Харин элчин сайд У Сун Монгол Улс БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг холбогдох албаны хүмүүст уламжлах  тухайгаа хэлсэн байна.

Дашрамд дурдахад, ирэх намар манай улсад БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл  бүхий 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирэх юм байна.