m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 23:47
66
Дэвшилтэд технологиудыг уул уурхайд ашиглах боломжтой боллоо

Орчин үеийн уул уурхайд хэрэглэгдэж буй 3Д модул, 3Д сканнер зэрэг дэвшилтэд технологиудыг монголын уул уурхайд ашиглах, нөхөн сэргээлтэд хяналт тавих, эвдрэлийн мэдээллийн санг бий болгох боломжтой болсон байна. Тодруулбал, Ашигт малтмалын газар болон “Жи Ти Эн Жи Эл” ХХК, “ Миреко эм жи эл” ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан аж. Төслийг хэрэгжүүлсэнээр гурван хэмжээст технологи болон гурван хэмжээст геологийн модулаар Монгол Улс дахь уурхай, уул уурхайн нөхөн сэргээлтийн мэдээллийн сан байгуулах ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдах юм байна.

Дэвшилтэд технологиудыг монголын уул уурхайд ашиглах боломжтой боллоо

Ингэснээр одоо ашиглагдаж буй нөөц болон хаягдал, мөн ирээдүйд ашиглагдах нөөцийг ангилах ач холбогдолтой ба олон улсын уул уурхайд хэрэглэгдэж буй шинэ технологиудыг хэрэгжүүлж эдийн засгийн үр өгөөж ач холбогдлын талаар судлах боломжтой болж байгаа талаар холбогдох албанаас мэдээлэв.