m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 23:58
61
Тоглолтын орлогыг 100 хувь хандивлалаа

Сүхбаатар сумын нутагт гарсан хээрийн түймрийн улмаас 27 айлын орон гэр, 4000 орчим толгой мал нэрвэгдэн 10 хүн эрүүл мэндээрээ хохирч, нэг хүн хараагүй болсон билээ. Тус сумын Улаанбаатар хот болон Сүхбаатар аймаг дахь нутгийн зөвлөл хамтран энэ сарын 13-ны өдөр "Увертюра" хамтлагийн тоглолтыг "Жаахан шарга" театрт хоёр удаа зохион байгуулж, тоглолтын орлогыг 100 хувь хандив болгон Сүхбаатар суманд хүргэсэн юм. Улаанбаатар хот дахь Сүхбаатар сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Буд энэ арга хэмжээг зохион байгуулжээ. Сүхбаатарчууддаа сэтгэлийн дэм хайрлаж, хандив өргөсөн "Увертюра" хамтлагийн залууст болон тоглолтыг үзэж сонирхсон хамгийн бяцхан хүүхдэд хурдан удмын даага бэлэглэлээ.
Тоглолтын үеэр мөн Сүхбаатар аймгийн ХААН банкны хамт олон 500.000, "Хаан банк" сангаас нэг сая төгрөг, "Эм Эл Цахиурт" ХХК-ийн хамт олон 4.800.000 төгрөгийн хандив тус тус өргөсөн юм.