m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 00:10
39
“Үндэсний цом 2015” Дорнод-Дарханы тоглолтоор эхэлнэ

МХБХ-ноос “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом 2015" тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 2-8-нд төв, хангай, зүүн, баруун бүсэд зохион байгуулагдсан билээ. Бүсээсээ шалгарсан Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Ховд, Орхон, Увс, Сэлэнгэ, Дорноговь аймгууд шигшээ тэмцээнд оролцох болзлыг хангаад байна. Сугалаа татах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт болсон бөгөөд шигшээ тэмцээнийг нээж 2014 оны аварга Дархан-Уул, 2013 оны аварга Дорнод аймгууд тоглох оноолт таарчээ.

Энэ арга хэмжээний үеэр МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан өнгөрсөн оны есдүгээр сард явагдсан Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) дасгалжуулагчийн "С" зэрэглэл олгох сургалтад хамрагдан амжилттай төгссөн багш нарт сертификатыг нь гардууллаа.