m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 00:15
88
"Шороон бумбагар"-ын бунханыг хамгаалах талаар Туркийн талд хүсэлт тавив

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч дэд проф. Экрем Каланы хамтаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзжээ. 

Уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах эртний түрэгийн үеийн язгууртны бунхант булш "Шороон бумбагар"-ыг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналыг Туркийн талд тавив. Туркийн талаас Монголын талын хүсэлтийг судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөөр боллоо.  Мөн тэрээр Монгол Улсад Туркийн түүх, соёлын судалгаанд чиглэсэн хамтарсан археологийн багийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ТИКА болон бусад Туркийн байгууллагуудын оролцоотойгоор түүхийн үнэт олдворуудыг хамгаалалтад авах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. 

ТИКА болон бусад Туркийн байгууллагуудын оролцоотойгоор түүхийн үнэт олдворуудыг хамгаалалтад авах хүсэлтэй байгаагаа уламжиллаа

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил Монголоос 460 орчим хүн бүртгүүлснээс 120 нь ярилцлаганд уригдсан гэнэ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг ирэх сард болох Улаанбаатар дахь Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан байна.