m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 00:48
51
Иргэний танхимд "Дархан-Амгалан хот" хэлэлцүүлэг болно

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл, аймгийн Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж буй “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” хоёрдугаар аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд аймгийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагын нэгдсэн бодлого чиглэл, аймгийн ГХУСАЗЗөвлөлийн үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгаж, бодлого боловсруулах зорилгоор “Дархан- Амгалан хот” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.  Хэлэлцүүлэг энэ сарын 27-ны өдөр аймгийн Иргэний танхимд болно.