m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 00:51
62
Умард Солонгос цөмийн зэвсгээ сайжруулж байна

Умард Солонгосын цөмийн технологийн мэргэжилтнүүд цөмийн цэнэгт хошуунуудаа төрөлжүүлж, овор хэмжээг нь багасгах ажлыг идэвхтэй хийж байгаа гэнэ. Энэ нь “улс орны дайны бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсад Умард Солонгосоор оролдож, дайрч өдөхгүй байх сануулга өгч байгаа хэрэг хэмээн тус улсын Улсын батлан хамгаалах хороо мэдэгдсэнийг Ёнхап агентлаг уламжилжээ. Эхний ээлжинд хэд хэдэн алсын тусгалтай пуужингуудынхаа овор хэмжээг багасгах, жижигсгэх тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд дунд болон алсын тусгалтай пуужингуудынхаа дээд зэргийн нарийвчлалтайгаар байгаа онох чадварыг нэмэгдүүлжээ. Эдгээр тактикийн шинэ пуужингуудыг Умард Солонгос 2010 оноос бүтээж эхэлсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан таамаглаж байгаа аж.