m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 00:54
213
Халз барилдаанд зодоглох харцага, начингуудын нэрс тодров

“Хамаг Монгол” студиэс зохион байгуулж буй улсын харцага, начин цолтнуудын багийн халз барилдаан энэ сарын 30-ны 14.00 цагаас Бөхийн өргөөнд болно. Барилдаанд оролцох бөхчүүдийн нэрс тодорчээ. Тухайлбал, харцага цолтнуудыг төлөөлж Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Цацабшир, Э.Оюунболд нар барилдах бол начингуудын багт Р.Пүрэвдагва, Э.Энхбат, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Б.Сугаржаргал, Т.Баасанхүү, Л.Лха-Очир нар багтжээ.