m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 01:03
86
Германд 31 000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийн II дайн дуусаад 70 жил өнгөрсөн хэдий ч Германы газар нутгаас дэлбэрээгүй бөмбөг олдсоор байна. Германы хойд нутгийн Ханновер хотын ахлах сургуулийн барилга доороос 250 кг дэлбэрээгүй бөмбөгийг барилгын ажилчид олсонтой холбоотойгоор тус хотын 31 мянган оршин суугчийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж байна. Өнгөрөгч мягмар гарагт сургуулийг нурааж байх үеэр барилгын ажилчид уг тэсрэх бөмбөгийг илрүүлжээ. Тэсрэх бөмбөгийг яаралтай аюулгүй болгож, тус газраас зайлуулах хэрэгтэй байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд ойр хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон аж.