m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 01:09
49
"Бидний ертөнц-2" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гарна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан BLUE MOON арт галерейгаас санаачлан "БИДНИЙ ЕРТӨНЦ-2" өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөг нь урлагаар дамжуулан хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулат хийх, гоо зүйн таашаалыг нэмэгдүүлэх зорилготой юм. 
Хүрэлцэн ирсэн бяцхан зочид маань уран бичлэгээр нэрээ бичүүлж авах, хөрөг зургаа зуруулах, өөрсдийн нүүрэн дээр хүссэн зургаа зуруулах боломжтойгоос гадна олон төрлийн уралдаан тэмцээнд оролцож ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгээр шагнуулж нэг өдрийг оюунлагаар баярлан өнгөрөөх боломжийг олгож байгаа юм байна.