m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 01:12
51
Чуулганы хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүд санал хураав.  Санал хураалтад 41 гишүүн оролцож 34 гишүүн дэмжсэнээр 82,9 хувийн саналаар дэмжигдлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт нь бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн олонхын саналаар уг хуулийг дараагийн хэлэлцүүлэгт нь бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд буцаалаа. Яг одоо Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.