m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 01:27
391
Шинэ орон сууцны үнэ ханш ийм байна

"Real Properties" компанийн хийсэн судалгаанаас харахад, Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийт 191 орчим төсөл хэрэгжиж байгаагаас 191 нь судалгааны шаардлагыг хангаж буй шинэ орон сууцны төсөл байгаа юм байна. Эдгээр 191 төслийн 54.4 хувь нь Баянгол болон Баянзүрх дүүрэгт, 73.9 хувь нь карказ хийцтэй, 19.4 хувь нь хотын төвд байршилтай, 54.3 хувь нь ашиглалтанд орсон бол 90.6 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл байгаа аж.

Шинэ орон сууцны үнэ ханш ийм байна

Харин зах зээлд борлуулалт хийж буй судалгаанд хамрагдсан нийт 188 шинэ орон сууцны төслийн нэг метр квадратын дундаж үнэ 2.291.665 төгрөгийн үнэтэй гарсан бол нийт төслийн 90.4 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл бөгөөд дундаж үнэ нь 2.151.247 төгрөг байсан бол дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3.617.839 төгрөгийн үнэтэй байв.