m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 02:07
204
“ICT-EXPO-2015” мазаалайг бэлгэ тэмдгээ болгожээ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ  сарын 21-25-ны өдөр Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” уриан дор болох гэж байна. 

“ICT-EXPO-2015” үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийнэ.

Тус  үзэсгэлэн ес дэх жилдээ болж байгаа бөгөөд жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн бэлгэ тэмдгээр дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг сонгон, түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх, мазаалайн тухай олон нийтийн мэдлэг мэдээлэл, боловсролыг нэмэгдүүлэхийн төлөө олон ажлуудыг “ICT-EXPO-2015” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч Мобиком Корпорацитай хамтран эхлүүлээд байгаа юм. “ICT-EXPO-2015” үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийнэ.

“ICT-EXPO-2015” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн телефоны анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци ажиллаж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэлийг алхам тутамдаа хийдэг тус компани “ICT EXPO-2015” үзэсгэлэнд онцгой анхаарал хандуулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барихаар бэлтгэжээ.