m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 02:18
181
1900-1950 лавлах “ICT-EXPO-2015” үзэсгэлэнд оролцож байна

Мэдээлэл, лавлах үйлчилгээний цогц үйлчилгээг үзүүлдэг 1900-1950-ийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тус хамт олон уламжлал болон зохион байгуулдаг “ICT-EXPO” үзэсгэлэнд тогтмол оролцдог юм. Энэ жил хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

1900-1950 лавлах үйлчилгээний хамт олон богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж цогц программ хангамжийг ашигладаг. Түүгээр зогсохгүй мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид автомат дуудлага хуваарилалтын системийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм. Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломжтой болжээ.