m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 02:22
29
Дибала “Ювентус”-т тоглоно

Тоглолтын хэв маяг, арга барилаараа Лионель Месситэй тун төстэй гэгддэг Аргентиний залуу од Пауло Дибала ирэх даваа гаригт “Ювентус”-ын эмнэлгийн үзлэгт орох бололтой. Турины баг өнөөдөр “Палермо”-гийн удирдлагуудтай сүүлчийн уулзалтаа хийсний дараа 21 настай довтлогчийг авч буйгаа албан ёсоор зарлах гэнэ. Гэхдээ овсгоотой сэтгүүлчид шилжилтийн үнэ 40 сая евро болохыг аль хэдийнэ олж мэдсэн гэнэ.