m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 03:33
104
Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал дахин нээлттэй болно

Дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч зургадугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшиллоо. Шүүгдэгч Г.Маралмаа жирэмсэн  болсон байна. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна гэх хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд тавьжээ. Түүний хүсэлтийг шүүгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа эмнэлэгт албан бичгээр танилцуулахаар боллоо.

Шүүгдэгч Г.Маралмаа жирэмсэн  болсон байна. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна гэх хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд тавьжээ. 

Хохирогчийн өмгөөлөгч н.Манлайжав: "…Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэсэн хүсэлт гаргасан,  Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Цолмон сургалтанд сууж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэнийг шүүх хулээн авч хурлыг хойшлуулжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас "Шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Шүүх хуралд "Ээж бүхний дуу хоолой" ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас "Шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

"Ээж бүхний дуу хоолой" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Уянга

Улсын яллагч хуралд суусан учраах шүүх хурал хойшиллоо. Ирэх сарын 3-ны өдөр шүүх хурал болно. Т.Цогт болон Г.Маралмаа нарын өмгөөлөгчид хурлыг хаалттай явуулах хүсэлт тавьсан ч хүлээж авалгүйгээр дараагийн шүүх хурлыг нээлттэй явуулахаар боллоо. Г.Маралмаа хөл хүнд 6-7 сартай юм шиг байна. Жирэмсэн байхдаа хүний нялх үрийг зодож байсан гэхээр сэтгэл эмтэрч байна. Хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.