m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 04:14
221
"Дэлхийн жүжгийн дээжис" 11 цуврал боть номын нээлт боллоо

“Болор судар” хэвлэлийн газраас УДЭТ-ын найруулагч Н.Болдтой хамтран дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудыг гол төлөөлөл, чиглэлээр нь төрөлжүүлэн 11 ботид багтаан уншигч олондоо өргөн барьж нээлтийн ажиллагааг нь ёслол төгөлдөр хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монголын урлаг соёл, шинжлэх ухаан, улс төр бизнесийн хүрээний алдартнуудаас гадна номд дурлагч, уншигч олон хүрэлцэн ирсэн юм.

Өнгөрсөн жилүүдэд манай улсад жүжгийн түүвэр нэлээдгүй гарсан ч нэг дор цувралаар 11 боть, боть тус бүртээ 4-10 шилдэг жүжгийн зохиолыг багтаасан, 650 орчим хэвлэлийн хуудас бүхий хэмжээтэй, ийм даацтай бүтээл Монголын театрын түүхэнд мэндэлж байгаагүй юм. Тиймээс “Дэлхийн жүжгийн дээжис” түүвэр нь театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв төдийгүй Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлчид, цаашлаад урлагт элэгтэй бүх хүмүүст оюуны том хөрөнгө оруулалт боллоо хэмээн нээлтийн ажиллагаанд ирсэн хүмүүс дүгнэсэн юм. Тус түүврийн нэрийг дурдвал:

1. Эртний Грекийн жүжгийн түүвэр
2. У.Шекспир “Эмгэнэлт жүжгийн түүвэр”
3. У.Шекспир “Инээдмийн жүжгийн түүвэр”
4. Ж.Б.Мольер “Хошин жүжгийн түүвэр”
5. Өрнөдийн жүжгийн түүвэр
6. Бернард Шоу жүжгийн түүвэр
7. Бертольд Брехт жүжгийн түүвэр
8. Абсурд жүжгийн түүвэр
9. Азийн жүжгийн түүвэр
10. Оросын жүжгийн түүвэр
11. Монголын жүжгийн түүвэр