m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 04:28
134
Бохир ус цэвэрлэх шинэ технологийг туршина

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “RHK” компани, “Үүрийка” ХХК, “Монголын цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” хамтран бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулаа.
Энэхүү технологи нь уламжлалт механик арга болон биологийн цэвэрлэгээг хослуулсан бөгөөд 20 дугаар зууны сүүлчээр нэвтэрсэн шинэ mbr нано технологи юм. Mbr нано технологийн цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр нь 0,03 -30 нанoметр байдаг. Бактер, вирус, хөвөгч бодисуудыг бүрэн шүүдэг учраас цэвэрлэгдсэн усыг газар тариалан, oo өрөө, машин угаалгад шууд ашиглах боломжтой. Органик бодсыг 99 хувиас дээш, вирус,булангир, хөвөгч бодис зэргийг 99.5 хувиас дээш цэвэрлэж, азотгүйжүүлэх хувь нь 80-аас дээш байдаг аж. Фосфоргүйжүүлэх үр дүн нь уламжлалт технологийн 1.2-1.5 дахин их бөгөөд технологийн процесс нь уян хатан, хялбар, орон зай бага эзэлж хүнээс үл хамаарах бүрэн автомат ажиллагаатай юм. Нэг жилийн турш судалгаа хийж эхний загварыг Монгол Улсад угсрах гэж байна.

Давхар байшингуудын подвальд уг төхөөрөмжийг суурилуулан цэвэрлэсэн усыг нь дахин ашиглах боломжтой


Эхний ээлжинд айлуудын бохир усыг цэвэрлэхэд ашиглах юм. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулахад энэхүү технологийг ашиглахаар төлөвлөж байгаа юм. Мөн орон сууцны олон давхар байшингуудын подвальд уг төхөөрөмжийг суурилуулан цэвэрлэсэн усыг нь дахин ашиглах боломжтой эсэхийг туршина. Герман улсад уг технологийг ашиглан төвлөрсөн бус бохир усны системээ шийддэг байна.