m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 04:34
92
Боксын охид ДАШТ-ээс гурван медалийн болзол хангаад байна

Тайванийн Тайбэй хотноо болж буй боксын охидын болон бүсгүйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай тамирчдаас гурав нь медалийн болзол хангаад байна. Маргааш хагас шигшээд шалгарсан М.Энхжаргал (48 кг, “Алдар”) АНУ-ын Гарсия Хеавентэй, Л.Ангараг (54 кг, Дорнод аймаг) ОХУ-ын Селина Анастасиятай, М.Намуун (57 кг, “Эрдэнэт бокс”) АНУ-ын Кроскет Занетай тус тус мөнгөн медалийн төлөө тоглох ажээ.