m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 05:03
39
Я.Ягр NHL-д дахин хоёр улирал тоглоно

Чехийн шигшээ болон “Флорида Пантерз” багийн довтлогч Яромир Ягр NHL-д дахин хоёр жил тоглоно гэж мэдэгджээ. Энэ тухай Чехийн сэтгүүлч Зденек Янда өөрийн твиттер дээрээ жиргэсэн байна. Түүний “Ирвэсүүд”-тэй байгуулсан гэрээ ирэх улирлын төгсгөлөөр дуусгавар болох бөгөөд түүний дараа дахин нэг жил тоглох төлөвлөгөөтэй байгаа аж. Өдгөө 43 настай Ягр жилийн 3.5 сая “ногоон”-ы цалин авдаг юм. Тэрбээр лигийн 1550 тоглолтод оролцож 1802 оноо (722 шайб+1080 дамжуулалт) өгсөн нь бүх түүхийн дөрөвдүгээр бичигдэх амжилт юм. Дашрамд сонирхуулахад Ягр нутагтаа болсон ДАШТ-ий дараа шигшээдээ дахин тоглохгүйгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.