m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 05:35
46
С.Ганбаатар: Газар нутаг барьцаанд тавигдах эрсдэл учирна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай хотноо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүгийн төлөвлөгөө” гэх баримт бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэхүү үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол Улсад хор уршиг тарихаар байна. Үүний цаана Монгол Улс ойролцоо тооцоогоор зургаан тэрбум ам.долларын хохирол хүлээнэ.  Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын засашгүй алдаа болно. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс монголын талын авах ногдол, авах ашиг 2048 оныг хүртэл 0 хувь болох бөгөөд татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол Улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна” гэлээ. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдлээ.

Үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол Улсад хор уршиг тарихаар байна