m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 06:02
62
Зам тээврийн ослын улмаас гурван хүн нас баржээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр  353 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг 13 бүртгэгдэж гурван хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны дөрөв, харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн зам, Монтер ХХК-ийн хойд замд Х-Соната маркийн автомашины жолооч Д нь Исузу Трак маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 32 настай Д нарын гурван хүн нас барж нэг хүн гэмтсэн.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс зүүн тийш хоёр км замд Т-Приус маркийн Н жолоочтой авто машин онхолдож зорчигч 31 настай эрэгтэй Ж нас барсан.

Хөдөө орон нутгийн замд жолооч нар нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ аюулгүй байдлаа зөв тооцоолдоггүй хангадаггүйгээс, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлтоос зааж өгсөн ачаа болон чиргүүлийн даац хэтрүүлснээс, жолоочийн ур чадвар хангалтгүй, шинэ жолооч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцсоноос, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангаж зөв тооцоолж оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.