m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 07:31
69
Тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох журмыг баталлаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Олимп, тив, дэлхий, улсын аваргын тэмцээнд оролцож онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох журам"-ыг баталлаа.

Энэхүү журмын зорилго нь аймаг, орон нутгийн тамирчдын ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, онцгой амжилт гаргах идэвх, сонирхолыг өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг төрүүлэхэд оршиж байгаа юм. Мөн Олимп, тив, дэлхий, улсын аваргын тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг тогтоосон байна.