m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 07:42
56
Цэргийн штабынхан номын дуу сонслоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас баталсан 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Батлан хамгаалах яамны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, тоо бүртгэлийн офицеруудтай  мэргэжил-арга зүйн сургалтыг зохион байгуулж явууллаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цугларалтад оролцогчидтой уулзаж, салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлага хийсэн байна.

 

Уулзалтын төгсгөлд яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар цугларалтын дүн гаргаж, оролцогчдод сертификат гардуулсан юм.