m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 08:18
56
“Интер”-ашигтай “Сандерлэнд”-ийн тэнцээ

Өнгөрсөн шөнө "Арсенал" клубтэй тэнцэж, Премьер лигт үлдэх эрхээ баталгаажуулсан "Сандерлэнд" Италийн "Интер" клубт 11 сая евро төлөх боллоо. Учир нь "Хар муурнууд" "Хар-хөхүүд"-ээс хагас хамгаалагч Рикардо Альваресыг зээлээр авахдаа хэрвээ Премьер лигт үлдэх юм бол аргентин тоглогчийг худалдан авах тухай гэрээ байгуулжээ.

Рикардо Альварес 2011 онд 13 сая еврогоор "Велес Сарсфильд"-ээс "Интер"-т ирсэн ч байнгын гэмтэл бэртлээс болж Италид амжилт үзүүлж чадаагүй. 27 настай хагас хамгаалагч Англид ирээд ч байдал дээрдээгүй. Тэрээр "Сандерленд"-ын хамт 13 тоглолтод оролцсон ч багтаа дорвитой нэмэр болж чадаагүй юм.