m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 08:38
64
Монголчуудыг дэлхийтэй хөл нийлж буйг гэрчлэх “ICT-EXPO-2015” эхэллээ

Мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том үзэсгэлэн болох "ICT EXPO-2015" үзэсгэлэн үдээ нээлээ.“Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриан дор нээлтээ хийсэн үзэсгэлэн бэлгэ тэмдгээрээ мазаалайг сонгожээ. Монголд төдийгүй дэлхийд нэнэ ховор болж буй мазаалайг техник технологийн дэвшлээр хамгаалж болно гэдгийг энэ үзэсгэлэнг зохион байгуулагчид үзжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Никитон хамтлагийн Ц.Батчулуун, Rokit Bay болон "Авьяаслаг Азиуд" наадмын хоёрдугаар байрыг эзэлсэн "Хөсөгтөн" хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.

"Мишээл экспо"-д болж байгаа тус үзэсгэлэн тав хоногийн турш үргэлжилж, технологийн шинэ шийдэл, содон сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд сонирхуулах юм. Ес дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа энэ удаагийн үзэсгэлэнд нийт 41 компани оролцож байна.

МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа

ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн

"Мобиком" корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй

“Түрүүлж алхана” уриатай "Юнител" групп энэ үзэсгэлэнгийн байнгын оролцогч бөгөөд хамтран зохион байгуулагч. Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утас гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, телевизийн салбарт шинэ өнгө төрх, хэв маягийг бүрдүүлж чадсан. Тус хамт олон Монголын алтан үеийн болон орчин цагийн  уран бүтээлчид болон  Холливудын шилдэг студитэй албан ёсоор хамтран ажиллаж, хамгийн сайн контентуудыг түрүүлж хүргэдэг болсон нь олны талархлыг хүлээж байна.Тус үзэсгэлэнд ч энэ давуу талаа харуулсан технологийн гайхамшиг, шинэлэг сэтгэлгээний төгс технологи бүрдүүлсэн нь  зочдыг гайхшруулсан юм. 

"Юнител" группийн тэргүүн дэд захирал Г.Болд

“ICT-EXPO-2015” үзэсгэлэн нь мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч энд үзэж харах, сонирхох бүр гайхшруулах зүйлс олон байна. Тэр дундаа үргэлж шилдэг гэдгээ батлан харуулдаг "Юнител" групп “Мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч, хувь хэрэглэгч, өрх болоод байгууллагын зах зээлд үүрэн болон суурин холбоо, сансрын холбоо, IPTV-ийн салбарт тэргүүлэгч гэдгээ бататган оролцож байна. Үзэсгэлэнд оролцож буй компаниудад амжилт хүсье" гэв.

1900-1950  Мэдээллийн лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан

"Харилцаа холбооны ололт амжилт, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах зорилготой энэхүү “ICT-EXPO үзэсгэлэнд 1900-1950 найм дахь жилдээ амжилттай оролцож байна. Энэ жилийн хувьд манай лавлах байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд бид нар баялаг баялаг бүтээгчдийн нэгдсэн болон орон сууцны хэрэглээний мэдээллийн лавлахүйлчилгээ нэвтрүүлсэн амжилтаар оролцож байна. Ингээд үзэсгэлэнд оролцож байгаа нийт салбар байгууллагынхандаа баярын мэнд хүргэе" гэв.

 

“Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр

"Манай “Масс агентлаг” “ICT-EXPO-2015” үзэсгэлэнд ес дэх жилдээ оролцож байна. Анх зохион байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй оролцож ирсэн. Өнөөдөр дэлхий нийтээрээ мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байна. Манай бүх салбар технологийн шийдлүүд, дэвшлүүдийг маш их хэрэглэдэг болсон. Энэ ч утгаараа манай “Масс агентлаг” технологийн дэвшилд хөл нийлэн алхаж байна. Манай хамт олон "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хэрэгжүүлж буйг бүгд мэднэ. Энэ үзэсгэлэнд технологийн баялаг бүтээгчид цугласан байна. Тиймээс бид технологийн баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллах, тэднийг олон нийтэд сурталчилах таатай нөхцөл бүрдэж байна" гэв.

ШУТИС-КТМС багш Т.Энхбаатар

"Шинжлэх ухаан технологийн их сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль  ICT-EXPO-д жил болгон оролцдог. Энэхүү үзэсгэлэнд манай баг хамт олон шинэ технологи танилцуулах гэж байгаадаа таатай байна. “Электрон системийн автоматжуулалт” хөтөлбөрөөр “Электрон системийн программ хангамж”, “Автоматжуулсан систем”, “Эмбэдэд систем” гэсэн гурван үндсэн чиглэлээр технологийн судалгаа шинжилгээ явуулсаны үр дүнд бид гэрийн автоматжуулсан системийг улам боловсронгуй болгож, бүрэн ухаалаг системд шилжих төхөөрөмжийг хийлээ.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл, та ажлаа тараад явах замдаа гэрийнхээ халаалтын системийг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар алсын зайнаас удирдан ажиллуулах боломжтой юм. Үүнд бүх төрлийн ухаалаг хэрэгслүүд багтах юм. Жич: гараашны хаалга нээх хаах, тоос сорогч, угаалгын машин гэх мэт бүх үйлдлийг алсаас удирдаж болно" гэв.  

“ICT-EXPO-2015” үзэсгэлэн нээлтээ хийлээ