m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 09:08
85
Казахстан улсын туршлагаас суралцах боломжтой гэв

Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулагдаж буй "Астанагийн эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцож байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад дэлхийн 150 орны 10 мянга гаруй төлөөлөл оролцож байгаа аж. Мөн энэхүү арга хэмжээнд олон улсын хэмжээний чуулга уулзалтад улстөрч, эдийн засагч, эрдэмтэн судлаач болон Нобелийн шагналтууд оролцдогоороо онцлог. Уулзалтын үеэр  Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нарын хүмүүс илтгэл тавих юм.

Тус чуулгаар өнөөгийн дэлхийн эдийн засагт тулгарч буй хүндрэл, түүнийг хэрхэн давах болон санхүү, мөнгө, валютын өөрчлөлт дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа тухай олон орны төлөөлөл санал солилцож байна. Мөн түүнчлэн ложистик болон дэд бүтцийн салбарыг хэрхэн хөгжүүлэх тухай болон дэлхийн эдийн засгийн өсөлт буурах болсон энэ үед Ази, Европыг холбосон “Торгоны зам” байгуулах нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх гол гарцуудын нэг гэсэн  саналыг дэвшүүлж, ярилцав.

Казахстан улсын туршлагаас суралцах боломжтой гэв

Харин манай талаас сүүлийн жилүүдэд хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж чадсан улсын тоонд Казахстан зүй ёсоор ордог гэдгийг дурдаад энэхүү чуулганд оролцох нь тус улсын аж үйлдвэрийн салбарт баримталж ирсэн бодлого, туршлагаас суралцах таатай боломж гэдгийг онцлов.