m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 09:37
156
Барагшуныг орчуулбал “Хадан хайлмал” гэж нэрлэдэг байна

Барагшун нь найрлагандаа 40 орчим макро, микро элемент, эрдэс бодис, амин хүчил, уурагт нэгдлүүд, олон төрлийн витаминууд агуулдаг бөгөөд Япон улсын эрдэмтдийн судалгаагаар гүүний саам болон барагшунд л ийм олон төрлийн эрдэс бодис, амин хүчлүүд нэг дор агуулагддаг болохыг тогтоожээ. Барагшун гэдэг нь Түвд нэр бөгөөд монгол хэлэнд “Хадан хайлмал” гэж орчуулсан байдаг. Учир нь барагшун хадны ан цавуудаар бүрэлдэн бий болдог байна. Тэгэхдээ одоог хүртэл эрдэмтэд түүний үүслийг сайн тодорхойлж гаргаж чадаагүй байгаа аж.