m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 10:10
92
"Шаазгайнууд" унах уу?

Алан Пардью "Ньюкасл Юнайтед"-ийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөхөд 27 оноотой хүснэгтийн 11-р байранд тогтвортой амжилттай явж байсан юм. Гэвч клубын удирдлагуудын явуулж байгаа бодлоготой санал нийлээгүйн улмаас гэрээгээ цуцалж "Кристал Палас"-ын дасгалжуулагч болсон. 

2015 оны нэгдүгээр сарын 15-наас хойш "Шаазгайнууд"-ыг удирдаж эхэлсэн Ж.Карвер 15-н тойргоос ердөө есөн оноо авсан нь тун хангалтгүй үзүүлэлт бөгөөд одоогоор унах магадлалтай хоёр багийн тоонд байна. "Халл сити" сүүлийн тойрогт "Манчестер Юнайтед"-ыг хожоод, "Ньюкасл Юнайтед" "Вест хэм"-тэй тэнцээ эсвэл  хожигдвол Премьер-лигээс унах юм. 

2009 онд "Шаазгайнууд"-ыг Алан Ширер удирдаж байхдаа 38-р тойрог дээр ганцхан оноо авахад дээд лигт үлдэх боломж байсан ч  "Астон Вилла"-гийн эсрэг тоглолтод Дэмьен Дафф өөрийнхөө хаалганд  гоолдсоноор доод лигрүү харамсалтайгаар унаж байсан юм.

 

"Шаазгайнууд" унах уу?