m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 23:08
52
Г.Дэнзэнг АТГ-ынхан баривчилсан нь Эрдэнэс Тавантолгойн тендертэй холбоотой

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг баривчилсан талаар бид мэдээлсэн. Түүнийг ийнхүү саатуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тендер авсан хэрэгт холбоотой аж. АТГ-аас авсан мэдээллээр түүнийг эрэн сурвалжилж байсан гэнэ. Гэхдээ тэрбээр зугатаагаагүй, хийсэн хэрэг байхгүй гэдгээ хэлж байгаа юм. Г. Дэнзэн Герман улсад сурч байгаад эх орондоо ирээд удалгүй ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдлаа. Гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан түүний өмгөөлөгч удахгүй хэвлэлд хандана гэжээ.

Тэрбээр эх орондоо ирээд хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ.

....-Уучлаарай, АТГ-аас зугтаагүй юм бол энд яагаад таныг оргон зайлсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм бэ?

-Одоо та бүхэнд шалтгаан нь ойлгомжтой болж байгаа болов уу. Үйл ажиллагаа нь эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төрийн луйварчид баллаж дуусгахаас нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Үүнийг бүгдээрээ л харж байна. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм.

Үнэндээ би “ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна.

-Та их бухимдалтай байгаа юм аа даа?

-Би одоо 27 настай, залуу хүн. Аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг. Эхний удаа хүмүүсийн зөвлөсний дагуу “улс төр юм даа” гээд дуугүй золиослогдоод өнгөрөөсөн. Гэтэл энэ удаа арай л хатуудаж байна. Миний амьдрал, хийж бүтээх бүхэн урд маань байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор зүтгэж эхлэх насан дээрээ бохир улс төрийн золиос болж, амьдарч буй нийгэмдээ буруутан болж харагдахыг ямар залуу хүн хүсэх вэ дээ. Өнөөдөр намайг золигт гарган бохир улс төр хийж байгаа “ах” нараас 27, 28-тайдаа та нарыг хувьсгал хийж байхад чинь өмнөх үе чинь ингэж зүхэж золиослож байсан уу гэх мэт олон зүйл асуумаар л байдаг. Бухимдал гэж илэрхийлэхэд ч багадмаар хэцүү цаг үеүдийг туулж байна. Бид залуу гэр бүл, хүүхдүүд өсч том болж байна. Огт хамаагүй зүйлсээс болж хүн бүрийн харцанд зэмлүүлж амьдарсаар байх уу гээд олон бухимдмаар зүйл байна даа. Маш их зүйлийг тайвнаар хүлээж аван хүлээцтэй хандахыг л хичээх юм.

-Гэхдээ огт хаа хамаагүй залууг нийгмийн муу дүр болгож зарлаагүй ш дээ. Та бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн. Хүргэнээ төрийн тэр том албан тушаалд томилсон нь олз болж эхэлсэн юм биш үү?

-Нэгдүгээрт, Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш гэдгийг дахин хэлье. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу.  Н.Алтанхуяг даргатай бол бүр 2007 оноос хамт ажиллаж байгаа. Түүх нь гэвэл УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, “Надад гурван бодлого байна. Энэ гурван бодлогыг бодоход чи туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Би ч “За” л гэсэн. Бид хоёрын танилцсан түүх энэ..." гэжээ.