m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 00:18
59
“Тоттенхэм” зуны наймаанд идэвхтэй оролцоно

Английн "Тоттенхэм" клуб Украины шигшээ болон “Днепр” багийн жигүүрийн тоглогч Евгений Коноплянкаг авах тохиролцоонд хүрчээ. Ойрын өдрүүдэд наймааны үнэ зарлагдах ажээ. Мөн "Спурс" Францын “Пари Сен-Жермен”-ээс 30 настай аргентин довтлогч Эзекиель Лавессиг 7.2 сая фунтээр эгнээндээ нэгтгэж магадгүй байна. Түүнчлэн "Тоттенхэм"-ийн дасгалжуулагч Маурисио Почеттино нутаг нэгт довтлогч Эрик Ламелаг багтаа авч үлдэж, Роберто Сольдадо тэргүүтэй хэд хэдэн тоглогчдоосоо салах гэнэ.