m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 00:23
103
“АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал эхэллээ

“АСЕМ: Монгол Улс–Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Corporate зочид буудалд эхэллээ. Тус хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийт 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцож байгаа аж.

Энэхүү хурал нь гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой юм байна. Мөн Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох боломж нээгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.

“АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал эхэллээ