m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 00:47
42
"Реал Мадрид" дасгалжуулагчаа солих уу?

"Реал Мадрид"-ын Аваргуудын лигийн 10 дахь түрүүг 12 жилийн дараа "Сантьяго Бернабеу"-д авчрахад гол гавьяа байгуулсан хүн бол Карло Анчелотти юм.

2014-2015 онд клубуудын дэлхийн аваргын цомоос өөр амжилт үзүүлээгүй түүнийг Эзэн хааны клубын удирдлага, түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлах болсон талаарх мэдээ гарч эхэлсэн юм. Түүнчлэн хэрвээ халагдсан тохиолдолд "Наполи"-гийн испани мэргэжилтэн Рафаэль Бенитесийг дасгалжуулагчаар томилох болно гэж мэдээлсэн байна.  

Итали мэргэжилтэн К.Анчелотти 2013-2015 оны улиралд бүх тэмцээнд үзүүлсэн түүний амжилтыг хүснэгтээр үзүүлвэл.

 

"Реал Мадрид" дасгалжуулагчаа солих уу?