m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 00:55
89
Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Раутай уулзжээ

Бүгд Найрамдах Казахстан улсад зохиогдсон “Астанагийн эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцсон Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан Казахстан улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Уулзалтын үеэр Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау “Казахстан Улсын 2015-2019 онд аж үйлдвэрийн салбарт хийх хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр танилцуулга хийв.

Түүнд дурдсанаар улсын хувьд Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөр нь гурван үе шатад хуваагддаг бөгөөд эхний үе шат нь 2010-2015 он хүртэл амжилттай хэрэгжсэн аж. Харин  Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан хэлэхдээ “Казахстан улс 201 0оноос үйлдвэржилтийн бодлогыг үе шаттайгаар, үр ашигтай сайн явуулж иржээ. Эхний үе шат нь 2010-2015 онд хэрэгжиж, хоёр дахь шат руугаа орох гэж байна. Энд зарим импортоор авч байгаа бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилго тавьжээ. Зорилгынхоо дагуу машин техник, газар тариалангийн бордоо, цемент, арматур, нарны гэрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар улсынхаа цемент, арматурын хэрэгцээг хангаж чаджээ. Мөн машин үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэхдээ эдгээр үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтаа хэрхэн босгож байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжихээс эхлээд олон талын уян хатан бодлого явуулж, сайн хууль боловсруулах нь хамгийн чухал байдаг юм байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх институт гэх бие даасан байгууллагыг байгуулсан талаарх туршлагыг нь сонслоо. Энэ институт нь Казахстан улсын аж үйлдвэрийн салбарыг өнөөгийн төвшинд хүргэхэд гол үүргийг гүйцэтгэжээ. Энэ мэт аж үйлдвэрийн салбарт тус улсаас туршлага судлах зүйл бидэнд олон байна” гэсэн юм.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Раутай уулзжээ

Мөн энэ үеэр Монголын тал мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан Казахстан улсын аж үйлдвэрийн салбарын бодлого боловсруулалт, хэрэгжилтийн туршлагыг судлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Хариуд нь Алберт Рау “БНКУ-ын Тэргүүн шадар сайд тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр хүсэлтийг Казахстаны талд дахин тавих нь зүйтэй юм. Энэхүү асуудлыг ажил хэрэг болгох бүрэн боломжтой” гэлээ.