m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 01:06
86
Сирийн соёлыг хадгалсан үзэсгэлэнт хот Палмира мөхлийн ирмэг дээр байна

Исламын улсын хэт даврагчид газар нутгаа улам тэлж өргөжүүлсээр Сирийн Рамади, Палмири хотуудад эрхшээлээ тогтоосон билээ. Тэгвэл Палмира хот Сирийн соёлын өвийн томоохон дурсгалуудыг хадгалж үлдсэн ганцхан хот байтал Исламын улсынхан тэдгээрийг хайр найргүй эвдлэн сүйтгэж байгаа аж. Түүнчлэн АНУ-аас явуулж байгаа агаарын дайралтад өртөн ихэнхи барилга байгууламж нь устаж сүйрсэн байна. Өчигдөр АНУ-ын агаарын цэргийн хүчин Палмири, Рамади хот дахь Исламын улсын цэргүүд рүү 18 удаа агаарын дайралт хийсэн бөгөөд уг дайралт хэр амжилттай болсон талаар мэдээлэл ирээгүй байна.