m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:09
72
Хөдөө аж ахуйн чиглэлээр ӨМӨЗО хамтран ажиллахаар болжээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн онд айлчлах үеэрээ газар зүйн байршлын давуу талыг  ашиглан үхэр, хонины махыг Монголд боловсруулж, нэмүү өртөг шингээн, татваргүйгээр хэмжээ харгалзахгүй  Хятад  улс  руу экспортлох саналыг дэмжсэн юм.

Энэ ч хүрээнд тус улстай хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс энэ сарын 18-19-нд ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллаад иржээ. Айлчлалын хүрээнд ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Юн Гуанжүнтэй уулзаж эрчимжсэн мал аж ахуйг Монголд нутагшуулах, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, энэ талын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж сургахад дэмжлэг үзүүлэх, малын халдварт өвчний оношлогоо, судалгааны чиглэлээр мэргэжилтнүүдийг Хятадын лаборатори, хүрээлэнд дадлагажуулах зэрэгт дэмжлэг үзүүлэх  саналыг тавьсан байна.

Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс энэ сарын 18-19-нд ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ны Хөх хотод ажлаад иржээ

Түүнчлэн Монголын  махны  холбоо,  мах,  махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мал аж  ахуйн  бизнес  эрхлэгчдийн  төлөөлөл  болох 15 томоохон  аж ахуй  нэгжийн    40 орчим  төлөөлөгч,  Хятадын  махны холбооны  гишүүн  үйлдвэрүүд,  махны  бизнес  эрхлэгчид, Монголд  хөрөнгө   оруулах  сонирхолтой нийт  100  гаруй  төлөөлөгч  оролцож,  өөрсдийн  нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулж, туршлага хуваалцсан байна.