m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:25
157
"Улаанбаатар-Уран баримал" уралдаанд 88 бүтээл иржээ

Нийслэл хотын гудамж талбайд Монголын өв соёл, ёс заншлыг хүүхэд залуус, жуулчдад таниулах үүднээс "Улаанбаатар-Уран баримал" уралдааныг уран бүтээлчдийн дунд зарласан билээ. Уг уралдаанд нийт 45 уран барималчийн 88 бүтээл ирсэн байна. Үүнээс шалгарсан 15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм. 

15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм

Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт, Улаанбаатар хотын Ерөнхий зураач Л.Болд, Монголын Архитекторуудын  эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Балдан нар шүүн энэ сарын 25-нд  нэгдсэн дүнг гаргах гэнэ.