m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:36
52
Жүдочид “Masters”-д зодоглоно

Чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа бичигддэг IJF-ийн “Masters” тэмцээн энэ сарын 23-24-нд Марокко улсын Рабат хотноо болох гэж байна. Олимпийн эрхийн оноогоороо жин тус бүрийн шилдэг 16 жүдоч зодоглох тус тэмцээний медальтнууд 2000-6000 ам.долларын шагнал авдаг билээ. Тус тэмцээнд манай улсаас 14 жүдочоор оролцохоор Африк тивийг зорьжээ. Баг тамирчдыг МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, гавьяат тамирчин Д.Нармандах нар ахалж, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллахаар болжээ.

Багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй. 60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин, Ганболдын Хэрлэн, 66 кг: Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг: Сайнжаргалын Ням-Очир, Хашбаатарын Цагаанбаатар, Ганбаатарын Одбаяр, -81кг: Отгонбаатарын Ууганбаатар, -100 кг: Найдангийн Түвшинбаяр, +100 кг: Дүүрэнбаярын Өлзийбаяр,

Эмэгтэй. 48 кг: Мөнхбатын Уранцэцэг, -52 кг: Адьяасамбуугийн Цолмон, 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, 70 кг: Цэнд-Аюушийн Наранжаргал