m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:37
384
Чулуун овооны тойргийн замыг хаана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавихаар болжээ. Иймд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгсэл өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл нэвтрэхгүй болохыг нийслэлийн Авто замын газраас мэдэгдэв. 

Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4 дугаар гудамжаар явж Чулуун овооны зүүн талын "Петровис" ШТС-н урд гарцаар хойш гарч хөдөлгөөнөө үргэлжлүүлэх гэнэ.